Дөнгөж төрсөн эх, Нярай 2-ийн зургийг харж өмөлзөн, өмөөрсөн Монголчууд УОК-ийн үйл ажиллагааг буруушааж сэтгэлийн дуудлагаар талбай дээр цугласан билээ. Гэтэл үдийн хойно АН-ыг гишүүд ирж мэдэгдэл хийснээс хойш эмх цэгцтэй жагсаж байсан иргэдийн жагсаал танил технологи бүхий улс төрийн хар жагсаал болж хувирав.
Үүний цаад учир өнөөдөр тайлагдаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өчигдөр 12:00 цагаас эхлэн АН-ын үүр болгоноос жагсагч цуглуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн ба жагсагчдад согтууруулах ундаа зохион байгуулалттайгаар тарааж, бэлдсэн уриа лоозон, халуун аарцаар хангаж мэргэшсэн жагсаалын зохион байгуулалтад орж эхэлсэн байна.
Ерөнхийлөгчийн шууд удирдлагаар явж байгаа жагсаалыг өнөөдөр мөн үргэлжлүүлэх ба Ц.Тувааны заавраар П.Нүрзэд, Ө.Шижир, О.Батханд нар зохион байгуулж ЗГ-ийг огцортол жагсаалыг өлсгөлөнгийн хэлбэрт хүртэл шилжүүлэхээр тохирчээ. Мөн төлбөрт жагсагчдыг архи, аарцаар хангах ажлыг М.Есөнмөнх хариуцаж талбай зүүн талын Номадсын ресторануудаас нийлүүлэхээр тохирчээ.

Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн, Сөрөг хүчний хувьд эрх баригчдыг муухай харагдуулах нь АН-ын ажил мөн боловч нөхцөл байдал хурцдаж иргэдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсэх, цаашлаад Төр засаг огцорвол онцгой дэглэм хэрэгжиж байгаа цар тахлын энэ цаг үед эдгээр хүмүүс эргээд хариуцлага хүлээж чадах болов уу?
Эх сурвалж: ХҮН нам
Сэтгэгдэл бичигдээгүй байна