Энэтхэг улсад коронавирусын вакцинжуулалтын хөтөлбөрийг нэгдүгээр сарын 16-нд эхлүүлснээс хойш эмнэлгийн 1'043'534 ажилтныг вакцинжууллаа гэж тус улсын Засгийн газар өнөөдөр мэдээлжээ.
Энэтхэг эхний ээлжид эмнэлгийн 10 сая ажилтныг, дараа нь галын шугамд ажиллаж буй 20 сая ажилтныг дархлаажуулж, вакцинжуулалтын хөтөлбөрийн хоёрдугаар ээлжид 50 болон түүнээс дээш насны 270 сая хүнийг хамруулахаар төлөвлөж байгаа юм.
“2021 он энэтхэгчүүдэд шинэ итгэл найдварыг авчирлаа” гэж Энэтхэгийн Эрүүл мэндийн сайд Харш Вардхан өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцлон хэлжээ. Энэтхэг энэ сарын эхээр “AstraZeneca” компанийн “Covishield”, “Bharat Biotech” компанийн “Covaxin” вакцинд яаралтай зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгосон билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна