Иргэн Т.Отгондэлгэр "Сү.Батболдын Нью-Йорк дахь оффшор хөрөнгө байх магадлалтай 3 байрны нэгнийх нь зургийг сошиалд орчинд дэлгэлээ". Түүний бичсэн нийтлэлийг уншигч танд ямар нэгэн хачиргүйгээр хүргэж байна.
"Сү.Батболдын охин Б.Бадамхандын амьдардаг байсан, 7 сая доллараар АНУ-ын үл хөдлөхийн зах зээл дээр үнэлэгдсэн энэ байшинд Бадамхандын найз залуу зургаа авахуулж сошиал медиад тавьсан байсан нь зэрэг нь Нью-Йоркийн шүүхэд монголын талаас гаргасан нэхэмжлэлд хавсралт материалаар татагдсан байсан. Сү.Батболдын хүүхдүүдийн амьдардаг эдгээр байшин нь Монголын уул уурхайн баялагаас албан тушаалаа ашиглан олсон орлого, зэсийн наймааны авилгал, оффшор хөрөнгөтэй нь холбоотой байх магадлалтай гэсэн хуулийн асуудал үүсээгүй бол бид ингэж хүний хүүхдийн орон байрыг сонирхохгүй.

Ердөө нэг улстөрчийн оффшорт нуусан хөрөнгөнөөс олдож байгаа гурван байрных нь нэг нь гэхэд л 19 тэрбум 950 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Хэрэв энэ мөнгө Сү.Батболдын оффшор байшин бололгүй монголын иргэдэд хүртсэн бол
Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлээд байгаа 1 өрхөд 1 сая төгрөг олгох ажилд зарцуулагдвал 20,000 өрхөд 1 сая төгрөг өгч болох хэмжээний мөнгө.

Улаанбаатарт нэн ядуу 25,000 өрх байгаа гэж статистикт онцолдог.
Хамгийн ядуу 20,000 өрхөд коронагийн энэ хүнд үед хоол хүнсэндээ зарцуулчих 20,000 тэрбум төгрөг Нью-Йоркод Сү.Батболдын охины хааяа очиж амардаг зуслангийн лагерийн байр мэт байж л байна.
Нийслэлийн прокурорын орлогч, Төрийн өмчийн хороо зэрэг төрийн байгууллагууд нэгдэж гадаадын хуулийн фирм хөлсөлж Хонг Конг, Лондонгийн шүүхэд Сү.Батболд болон Самсунгийн солонгос түншүүдийг нь өгсөн үйлдэл хийгдсэн учраас, үндэслэлтэй учраас энэ талаар бичиж байгаагаа иргэн Т.Отгондэлгэр тайлбарлажээ.

Сэтгэгдэл бичигдээгүй байна