A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once

Өмнөх Засгийн газрын сайд нарын талыг нь улираахаар болжээ

Өмнөх Засгийн газрын сайд нарын талыг нь улираахаар болжээ

Админ
2021/01/30

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 11:00 цагаас товлогджээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрохоо мэдэгдсэнээс хойш дараагийн Засгийн газар ямар хүмүүсээр танхимаа бүрдүүлэх бол гэдэг хамгийн их анхаарал татсан асуудал болоод байсан.
Тэгвэл МАН-ын удирдлагууд дийлэнх сайд нарын томилгооны асуудалд тохиролцож чаджээ. Тодорхойгүй үлдсэн томилгоог УЗ-ийн хурлаас эцэслэх бололтой. Бидэнд олдсон мэдээллээр дараах сайд нар улиран ажиллахаар болж байна. Үүнд:
  • Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
  • Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар
  • Уул уурхай, хүнд үйлдвэрий сайд Г.Ёндон
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан
  • Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
Харин Шадар сайдаар УИХ-ын гишүүн С.Амарсайханыг томилохоор тогтжээ. Уг албан тушаалд УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын нэр яригдаж байсан ч тэрбээр томилгооноос "зугтан" Сэлэнгэ аймагт яваагаа сошиалаар мэдэгдсэн. Хамгийн сонирхолтой томилгоо Соёлын сайдынх. Тус яамны сайдаар Монгол HD телевизийн захирал Ч.Номинг нэр дэвшүүлэхээр болсныг эх сурвалж хэллээ. Харин Байгаль орчин, аялал жуулчлал, Боловсрол, шинжлэх ухаан, Батлан хамгаалахын сайд нар тодорхойгүй байна.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын эмэгтэй гишүүд өрсөлдөж байгаа гэх мэдээлэл бий. Мөн Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрийг Удирдах зөвлөл рүү оруулж байгаа аж. Харин Гадаад харилцааны яамыг эмэгтэй квотоор орж ирэх хүн "авах" бололтой. Өмнөх Засгийн газрын үед хамгийн их хэл аманд өртсөн Эрүүл мэндийн сайдаар ДЭМБ-д ажиллаж байсан н.Дэлгэрмаа гэдэг эмэгтэй өмнөх сайд Т.Мөнхсайхан нарын нэгийг УЗ-өөр хэлэлцүүлэн томилохоор болжээ. Удирдах зөвлөл дээр тогтсон нэрсийг УИХ-руу оруулан томилно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна