Б.Цэцэг, Нара хоёр эвлэрч, хэрүүлдээ цэг тавив

Админ
2021/01/30

Сошиал орчинд бие, биенийгээ өдөн, хэрүүл хийж, нэгнийгээ элдэв үгээр дайрч байсан жүжигчин Б.Цэцэг, дуучин Нара нар өнөөдөр /2021.01.29/ хэвлэлийн хурал зарласан билээ. Учир нь тэд болж өнгөрсөн үйл явдал, хэрүүлдээ цэг тавьж, бие биенийгээ уучлахаар шийджээ. Б.Цэцэг өөрийнх нь талаар ярьсан бүх зүйл худал, гүтгэлэг байсан хэмээн баримт нотолгоогоо харуулсан бол Нара Б.Цэцэгээс уучлалт гуйн хэвлэлийн хурлаа өндөрлөв. Тэрээр “Бид хоёр өчигдөр орой уулзаад, нэлээн удаан ярьж суугаад, бие биенийгээ уучилсан. Хоёулаа хөөрхөн хүү, охин хоёртой юм байна. Яг ижилхэн амьдралын сайн сайхны төлөө явж байгаа юм чинь бие биенээ уучлаад, хүний үгээр үг хийсэн энэ буруу үйлдэлдээ гэмшсэн. Энэ хоёр хүүхний хэрүүл хэнд хамаатай юм бэ гэж бодож магадгүй. Үнэн. Хэнд ч хамаагүй. Гэхдээ эмэгтэйчүүд бие, биенийгээ дэмжиж чаддаггүй, бие биендээ атаархдаг, үл ойлголцдог, жалга довны хэрүүлээс босдоггүй гэсэн үзлийг бид хоёр халах нь зүйтэй юм байна гэж бид хоёр ярилцсан. Би олон нийт, хэвлэл мэдээлэл, албаныхны өмнө Б.Цэцгээгээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна” хэмээн хэлсэн. Хэн ч үгээ хэлэх боломжтой чөлөөт индэр болсон сошиал орчинд бие, биесээ хүссэн үгээрээ дайрч, давшилчихаад хэвлэлийн хурлаар эвлэрэлээ батлан харуулдаг шинэ жишгийг жүжигчин, дуучин хоёр бүсгүй маань тогтоочихов бололтой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна