Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнийн засгийн газар хөрөнгөтэй, чинээлэг 30 гэр бүлд базуулсан гэдгийг түүний танхимын сайд нараас харж болно. Соёлын сайдаар Монгол HD Телевизийн захирал Ч.Номинг томилсон. Тэрээр төрийн байгууллагад ганц ч өдөр ажиллаж байгаагүй. Аавынхаа ”Тэрэлж“ буудал, “Монгол ТВ “захирлын алба хашсан намтартай.
Төгссөн сургууль нь гадаадад ч соёл урлагийн салбарт ТВ шоу л хийсэн эрхэм. Ийм хүнд шинэ яамаа атгуулсан нь “Гацуурт” ХК-ны хөрөнгө мөнгөтэй холбоотой гэж МАН-ын зарим гишүүд шивир авир хийж байна.
Гацууртын Чинбат хэмээн олноо танигдах болсон Монгол Улсын хөдөлмөрийн баатар хэмээх цол хүртсэн аав нь чин үнэндээ Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны буудайн сангийн мөнгөөр хөлжсөн, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг залгисан, төрийн мөнгөөр авчирсан сайн үүлдэрийн Монбилярдо үхрийг хувийн аж ахуйдаа хулгайлсан хүн.
Сэлэнгэ аймгийн бүхэл бүтэн хоёр сумыг дамнуулан газар нутгийн хашиж, малын бэлчээргүй, тариаланчдыг талбайгүй болгочихоод байхад төр сонссон ч сонсоогүй дүр эсгэж байна.
Ноён уулын лизензийг зарсан хүн гэдгийг Цэнхэр үст Цэрэн мэдээлж, Монголын өв соёлд аюул учруулсан гэр бүлийн гишүүн төрийн сайд болох ёсгүйг хатуухан хэлсэн юм. Харин эх сурвалжууд охиноо сайд болгохын төлөө Гацууртын Чинбат Монгол Ардын намын 100 жилийн ойд их хэмжээний хандив өгсөн хэмээн шивэр авир хийж байна. Түүнээс биш Соёлын сайд болгох боловсон хүчин МАН –д хэдэн арваар бий гэдгийг онцолсон юм.

Дараагийн Чинбат бол “Өсөх зоос” ХХК-ны захирал. Түүний охин Ч.Ундрам УИХ–ын гишүүн болсон. Өөрийн сонгуулийн менежер, хэвлэлийн төлөөлөгчөө Байгаль орчин , аялал жуулчлалын сайд болгосон. Мөн л их хэмжээний хандиваар сайд боллоо гэж нийгэм хардаж, намын нөхөд нь дургүйлхэж байна.
“Өсөх зоос” ХХК нь Нарийн сухайтын бүлэг ордод “МАК” , “Саусгоби сэндс” компаниудтай эн зэрэгцэн нүүрсний олборлолт хийдэг. МАК компанитай Өмнөговь аймгийн “Хүрэн шанд” гэдэг орд газар булаацалдаж, шүүхдэлцсэн. Цаашлаад хайгуулын олборлолтоо үргэлжлүүлэхийн тулд Голомт банкнаас 6 сая долларын зээл авсан компани гээд бодохоор Н.Номтойбаярыг яагаад шоронд гүтгэн оруулсан бэ гэдэг нарийн утасны үзүүр ч олдоно.
“Өсөх зоос” компани мөн Сэлэнгэд алтны уурхай эрхэлдэг мэдээлэл ч бий. Тиймээс уул уурхайгаа хамгаалах, өргөжүүлэхийн тулд МАН-д их хэмжээний хандив өгсөн байх магадлалтай. Тиймээс Л.Оюун- Эрдэнийн засгийн газар уул уурхай, газар тариалангийн хоёр Чинбатад базуулсан кабинет болж таарав.

Дээр дурьдсан шиг будлиантай томилгоо, ар өврийн хаалганы зүйлс хийгээд ирэхээрээ л МАН 2 хуваагддаг гэдгийг ард түмэн мэднэ. Сонгуулийн компанит ажлын үеэр сохор зоосоор ч дэм болоогүй хэрнээ сайд дарга болохоороо кранаар татуулж хэдэн тэрбумаар нь хандив өгдөг тогтолцоо өнөөдөр хүртэл оршиж байгааг зөвхөн 2 Чинбаагийн хамаарал бүхий хүмүүс сайд болсноор харагдах биз ээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна