Коронавируст халдварын 35 тохиолдол нэмж бүртгэгдэв

Админ
2021/02/02

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 5433 хүнд PCR шинжилгээ хийхэд 35 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Эдгээр нь өмнөх тохиолдлуудыг ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байрны хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрлээ. Ойрын хавьтал болсон хүмүүсийн хоёрдогч хавьтал нь ойрын хавьтал болж хавьтлуудыг тоо үсэрч нэмэгдэж байна. Хоёрдахь хавьтлын ойрын хавьтлын шинжилгээг хийх явцад СХД-ын 21-р хороололд ажилладаг хүн өвчилсөн. Түүний хавьтлын шинжилгээнээс найман хүнээс коронавирус илэрсэн байна. Ингээд Улаанбаатарт шинэ голомт нэмэгдэж байна. Идэвхтэй голомтуудад СХД-ийн 21-р хорооллын худалдааны төвийн голомт нэмэгдэж байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна