Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар болж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн зах, худалдааны төвүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангуулахыг үүрэг болгов.
Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг танилцуулж, холбогдох албаныхантай санал солилцсон юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн худалдааны төв, захуудад үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжид коронавирусний халдвараас сэргийлэх, халдваргүйжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, нийтийн тээвэр, такси үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийхийг анхаарууллаа.
Түүнчлэн, автобусны эцсийн буудлуудад ариутгал хийх болон жолооч иргэдээс бэлэн мөнгө авч байгаа эсэхийг хянах, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээг зохион байгуулж, хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна