Сар шинийн баяраар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлбэл коронавирус тархах эрсдэл 90 хувиар буурна

Админ
2021/02/02

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр ОБЕГ, УОК-ын шуурхай штаб, НОК-ын ажлыг галгаж, үүрэг даалгавар өглөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “УОК-т коронавируст цар тахалтай тэмцэх нэгдсэн төлөвлөгөөгөө шинэчилж, Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг үүрэг болгосон. Эдийн засаг бизнесээ дэмжихийн зэрэгцээ, асуудлыг цогцоор нь хэрхэн шийдвэрлэж болохыг шинжлэх ухааны судалгаанд суурилан ул суурьтай боловсруулах нь чухал.  Засгийн газар, УОК, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, НОК бүгд ажиллах арга барилаа шинэчлэх, уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай байна. УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд дунд, анхан шатандаа замхарч, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдгийг бүрмөсөн арилгах ёстой. Зөв хандлага, хүний эрхийн мэдрэмж дутсанаас сөрөг үр дагаварууд гарч байгааг өөрчилж байж, цар тахлын ард гарна. Маш хурдтай, шинэ менежментээр, эерэг хандлагаар ажиллахыг та бүхнээс шаардаж байна. Хандлагаа өөрчилж эс чадвал хатуу хариуцлага тооцож явах болно” гэлээ. Мөн тэрбээр алба хаагчдад дараах асуудлуудыг онцгойлон анхаарахыг үүрэг болгов. Үүнд: - Шат шатандаа одоогийн ажлын арга барил, хандлагаа өөрчилж, шинэчлээд  хурдтай, оновчтой шийдвэрийг гаргаж ажиллах - Салбар хоорондын уялдааг хангаж,  мэдээллийн урсгалыг нэгтгэн, мэдээллийн менежментээ сайжруулах - Зогсонги байдалд орсон бизнесийн цусны эргэлтийг хэвийн горимд шилжүүлэхийн тулд цогц бодлого хэрэгжүүлэх - Цар тахлыг араас нь хөөж, илрүүлж эмчлэх биш урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарах


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна