Их Британи улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 598'389 хүнд коронавирусын эсрэг вакцины эхний тунг хийсэн нь өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж тус улсын Засгийн газар мэдээлэв.
Ингэснээр Их Британид вакцин хийлгэсэн хүний тоо 8'977'359-т хүрснээс 491'053 нь хоёр дахь тунг тариулжээ. Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок эдгээр үзүүлэлтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, вакцин бүр хэвийн амьдралдаа эргэн орох боломжийг нээж байгааг онцолжээ.
Мэтт Хэнкокийн мэдээлснээр, Их Британид 75-79 насны хүмүүсийн дөрөвний гурвыг, 80-аас дээш насны хүмүүсийн тавны дөрвийг нь вакцинжуулжээ. Их Британид вакцинжуулалтын хөтөлбөр өнгөрсөн 12 дугаар сарын 8-нд эхэлж, 90 настай Маргарет Кинан вакцин хийлгэсэн эхний хүн болсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна