Нидерланд залуу МОНГОЛ гэрийг СТУДИ болгон гайхалтай тохижуулжээ

Админ
2021/02/02

Нидерланд улсын Бризанд тосгонд ажиллаж амьдардаг Рован Хартсуйкэр гэх веб дизайнер залуу монгол гэрийг гэр-студи болгон тун сонирхолтой тохижуулжээ. Тэр студээ "Studio Corvus" хэмээн нэрлэдэг бөгөөд мэргэжлийн веб дизайн, цахим брэндинг бүтээх чиглэлээр дагнан ажилладаг. Рован 2014 оноос эхлэн чөлөөт веб дизайнераар ажиллаж байгаа бөгөөд АНУ, Канад, Австрали, Герман, Монгол зэрэг олон улсын хувь хүн, албан байгууллагатай цахимаар холбогдон хамтран ажилладаг аж. "Гэр-студийн" бүтээл олон улсын харилцагч нараасаа тун өндөр үнэлгээ авдаг байна. Рованы ганцаараа ажилладаг "Studio Corvus" студийн бүрэн брэндинг бүтээх ханш 5600 еврогоос эхэлнэ. Түүний эхнэрийг Саран гэдэг. Тэд 2014 онд хуримласан бөгөөд хоёр хүүтэй. Рован "Би эхнэрээсээ монгол ахуй соёлын тухай суралцаад үнэхээр биширсэн. Монгол гэр, соёл уламжлал гайхалтай. Бид хоёул нам гүм орчинд дуртай учир хотоос зайтай амьдардаг ч цахим орчны ачаар дэлхий нийттэй харилцан амжилттай ажилдаг" хэмээн вебсайтдаа бичжээ. Тэдний гэр бүл гэртээ гал түлж, морин хуур тоглон, хөөмийлөх дуртай.   Эх сурвалж: Studiocorvus.com


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна