А.Амбасэлмаа: "GB plaza"-аас үүдэлтэй халдварын тохиолдол 25-д хүрлээ

Админ
2021/02/04

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "ХСҮТ-д хоёр хүн байна. Тэдний биеийн байдал хүндэвтэр байна. GB plaza гарсан голомт үргэлжилж байна. Халдварын голомт бол батлагдсан тохиолдол болон тэдний гэр бүл, ажлын газрын хүмүүсээс халдвар илэрч байна. Энэхүү голомтоос гарсан тохиолдол 25 боллоо. Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн 21-р хороололд 8 тохиолдол бүртгэгдсэн, халдварын голомт үргэлжилж байна. Халдвар тархах эрсдэл нэмэгдэж байна. Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нийтийн байранд гарсан голомт үргэлжилж байна. Эндээс 100 гаруй хүнээс шинжилгээ авлаа. Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байх "Нүүдэлчин"" цайны газрыг хаасан. Энд сүүлийн долоо хоногт хоол идсэн хүмүүсийг шинжилгээнд хамрагдахыг хүсэж байна" гэх мэдээллийг өглөө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна