”Мунзуй” Г.Нямдоржийн хар тамхины хэрэг прокурорт шилжжээ
Н.Номтойбаярын амь насанд халдахыг завдсан хэргээр шоронд хоригдож байсан “Мунзуй” хочит Г.Нямдоржийн хар тамхи хэрэглэсэн гэх хэрэг прокурорын шатанд шилжжээ.
Түүнийг хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр гэрээс нь дайчлан баривчилсан. Баривчлах үед гэрээс нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн тул түүнд цагдан хорьж шалгаж байсан билээ.
Тэгвэл Г.Нямдоржийн хар тамхи хэрэглэсэн, мансууруулах төрлийн бодис хэрэглэхэд орон байраар хангасан, хууль бусаар хадгалсан гэх зэрэг үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа дуусч, прокурорт шилжүүлжээ.
Удахгүй шүүхийн тов гарч хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдэх юм байна. “Мунзуй” Г.Нямдорж өмнө нь танхай, хүчин, хууль бусаар галт зэвсэг ашигласан, бусдыг сүрдүүлсэн гэх хэрэгт холбогдон шалгуулж байсан аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна