ПРОКУРОР ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧЖЭЭНийслэлийн прокурорын газраас түүний нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Тиймээс Нийслэлийн прокуророос оноохоор төлөвлөсөн ялыг нь хэрэгсэхгүй болгосон Давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Дээд шүүхэд эсэргүүцэл бичсэн талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. Шүүх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл прокурор эсэргүүцэл бичих хуулийн заалттай юм.
ПРОКУРОРЫН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ БААСАН ГАРАГТ ТОВЛОГДЛООТэгвэл прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх шүүх хурал ирэх баасан гараг буюу хоёрдугаар сарын 05-нд товлогджээ. Прокурор эсэргүүцэл бичсэнээр шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлдэг. Өөрөөр хэлбэл Дээд шүүх прокурорын эсэргүүцлийг хэрхэн хүлээж авахаас шалтгаалж, тэр хүртэл Б.Ундармаад давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 40 саяар торгох болон суллах шийдвэр нь хэвээр үргэлжилнэ гэсэн үг. Прокурор эсэргүүцэлдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээ гэсэн үү, эсвэл давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүл гэсэн үү гэдгээс шалтгаалж Дээд шүүх энэхүү хэргийг шийдвэрлэх нь. Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээ гэж шийдвэрлэх юм бол Б.Ундармаа дахин хоригдох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна