Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас СӨХ-дын дунд цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, заавар зөвлөмжийг дадал болгохоор нэг сарын уралдаан зарлаад байгаа.
Шалгарсан эхний 20 СӨХ-г өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулахаас гадна улс, нийслэлийн хөрөнгө оруулалтын судалгаанд хамруулж дээвэр, гадна орчин, цахилгаан шат засварлах, нийтийн эзэмшлийн болон тоглоомын талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэх, шинээр бий болгох, засварлахад дэмжлэг үзүүлнэ.
Мөн Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс 11 СӨХ-нд халуун хэмжигч бэлэглэн, Монголын халдваргүйтгэл, шавж мэрэгчидтэй тэмцэх холбооноос есөн СӨХ-ны хариуцсан байруудад нэг удаа үнэ төлбөргүй ариутгал халдваргүйжүүлэлт хийж өгөх юм.
Уралдаантай холбоотой СӨХ-дод ариутгал, халдваргүйжүүлэлт хийх сургалт, мэдээлэл арга зүйн зөвлөгөөг Захирагчийн ажлын албанаас өгч эхэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна