Реппер Лил Узи духан дээрээ 24 сая ам.долларын үнэтэй АЛМААЗ суулгуулжээ

Админ
2021/02/05

АНУ-ын реппер Лил Узи духныхаа голд 24 сая ам.долларын үнэ бүхий ягаан алмааз шивүүлэн суулгасан нь цахим ертөнцөд шуугиан тариад байна.   Тэр 2017 онд дуудлага худалдаагаар 10 орчим каратын сорьцтой энэхүү ягаан алмаазыг авч байсан бөгөөд "гэнэтийн шийдвэр"-ээр духандаа суулгахаар шийдсэн гэнэ. Нүүр, биендээ олон шивээстэй реппер залууг "WandaVision" киноноос сэдэвлэн ийн хийлгэсэн гэх хүмүүс цөөнгүй байлаа. "Мөнгөө үрж ядсан" хэмээн шүүмжлүүлсэн дуучин залуу инстаграм зурагтаа тайлбар болгон "Эвтэйхэн авахгүй л бол үүнээс болж амиа алдах бололтой. Би ердөө л алмааз шиг байж үзэхийг хүссэн юм" гэж бичжээ. 2 жилийн өмнө Ахмед гэх Лил Узигийн шүтэн бишрэгч залуу дэлгүүрт тааран "Хээе, Лил Узи. Миний 90 мянган ам.долларын сургалтын төлбөрийг төлж туслахгүй биз?" гэхэд тэр хариуд нь "90 мянга гэсэн үү? Би төлж чадах байхаа. Бичиг баримт, дүнгийн цаасаа авчираад төлбөр чинь үнэхээр 90 мянган ам.доллар, бас үнэхээр төлөх боломжгүй, маш сайн сурдаг бол надаас аваарай" гэжээ. Түүнийг хэлсэн амандаа хүрсэн гэдгийг Ахмед youtube бичлэгээрээ баталсан юм. Лил Узигийн өнгөрсөн жил цацагдсан "Eternal Atake" дуу нь Биллбоардын шилдэг 200 дууны жагсаалтанд багтсан бөгөөд уг дууг Марвелийн баатруудаас сэдэвлэсэн "өнгө аястай" гэдэг аж. Эх сурвалж: Vulture.com


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна