Сар шинийн барилдаанд зөвшөөрөл өгөх боломжгүй гэв

Админ
2021/02/06

Монголын Үндэсний бөхийн холбооныхон сар шинийн барилдааныг хоёрдугаар сарын 11-нд Говь-Алтай аймагт зохион байгуулах хүсэлтийг Нийслэлийн Онцгой комисст уламжилсан ч Шадар сайд С.Амарсайхан зөвшөөрөл өгөх боломжгүй гэв.

Тэрбээр “Цар тахлын улмаас сар шинийн баяраар бүх нийтийн хөл хорио тогтооно. Хөл хорионы үеэр нэг хэсэг нь үйл ажиллагаа явуулж, нөгөө хэсэг нь хөл хориотой байж таарахгүй, үр дүн гарахгүй. Халдварын эрсдэл үүсгэхгүй байх нь чухал, Бөхийн холбоо ойлгох ёстой. Цар тахал буурсны дараа бөхийн барилдаан зохион байгуулах боломжтой” гэлээ.

Шадар сайд Улсын онцгой комиссын даргын хувьд Нийслэлийн онцгой комисс даргынхаа үгийг дагах ёстой бөгөөд Засгийн газар, УОК-оос хоёрдугаар сарын 11-ээс эхлэн 12 хоногийн хугацаатай хатуу хөл хориог тогтоох шийдвэр гаргасан билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна