Сү.Батболдын охин аавыгаа өмөөрч, үг хэлэв

Админ
2021/02/06

Дөнгөж төрмөгцөө төрд эргэлт хийсэн хүүгийн ачаар Засгийн газар огцорч, шинэ сайд томилогдоод өнгөрөгч нэгдүгээр сард юм, юм л болж өнгөрөв. Магад түүхэнд бичигдэхээр үйл явдлууд хөвөрсөн гэхэд хилсдэхгүй. Засгийн газар огцрохтой зэрэгцэн Ерөнхийлөгч үг хэлэхдээ “Сү.Батболдын хэсэг бүлэг хүмүүс төрд эргэлт хийж байна” хэмээн хэлсэн нь олныг чихийг сортолзуулж, нүд бүлтийлгэж орхисон. Үүнээс хойш цахим хуудас, хэвлэлүүдээр Сү.Батболдын оффшор данс, нууц хөрөнгө мэтийн мэдээллүүд ар, араасаа хөвөрч, баримт нотолгоо гарч ирсээр байв. Гэвч эцэст нь нууц хөрөнгө гэж ил болсон гадаадын байшин мэт нь хуурамч хэмээн Сү.Батболдын ажлын албанаас мэдэгдэл гаргасан. Хэрэг тэгэсхийгээд намжсан ч цаашид яах нь тодорхойгүй хэвээр. Аавыгаа хар массаар баалуулж, хэвлэлээр хэдэн өдөр нүдүүлэхийг харсан охин Б.Бадамханд аавыгаа өмөөрч, хэдэн үг хэлжээ. Тэрээр цахим хуудастаа “Сүүлийн хэдэн долоо хоногт миний хайртай аавыг улс төрийн зохион байгуулалттай гүтгэж байгаа. Улс төр муухай гэж мэднэ ээ, гэхдээ иймдээ хүрсэн гэж арай бодсонгүй. Миний аав сайн хүн. Сайн нь мууг дийлдэг жамтай хорвоо юм" гэж бичжээ. Сү.Батболдын хүүхдүүд хаа очиж бүгдээрээ харийн оронд өндөр боловсрол эзэмшсэн соёлтой, толгойтой хүүхдүүд бий. Том ах Б.Баттүшиг хэзээний л жентльмэн эрчүүдийн том төлөөлөл байсаар ирсэн. Сайн аавын буян ч гэх үү, гадаадад сурч, галуу шувууны мах идсэнийхээ ачаар Монголын толгой баяны хүргэн болсон шүү дээ. Харин Б.Бадамханд л гэхэд Бостоны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсч, өдгөө “Star” телевизэд эзэн сууж буй.

Эх суравлж: factnews.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна