Бээжин-2022 өвлийн олимп болохоос яг нэг жилийн өмнө зохион байгуулах комиссоос олимпын бамбарыг танилцууллаа.
Бамбарыг 2008 оны зуны олимп зохиогдож байсан усан спортын төвд танилцуулсан ба тус цэнгэлдэх хүрээлэнг ирэх жилийн олимпоор кёрлингийн тэмцээнд ашиглах "Ice Cube" болгон өөрчлөх юм.
Тус бамбарыг дөрөвдүгээр сараас хойш уралдуулсан 182 бамбараас сонгосон бөгөөд Хятадын соёлыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулсан бүтээл болсон байна.
Бамбарын галыг дамжуулах үед хоёр бамбарын орой нийлэн түгжигдэх боломжтой нь өмнө нь байгаагүй технологи бөгөөд цагаан улаан өнгө нь гал, мөсийг зүйрлэн өвлийн олимпыг бэлгэдсэн аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна