Талбай дээр 34 настай эрэгтэй хүн өөр дээрээ бензин асгаж шатаж нас барлаа

Админ
2021/02/09

Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөр дээрээ бензин асган шатаасан хэрэг дөнгөж сая гарлаа. Хэдийгээр ойролцоо явсан иргэд галыг унтраасан ч эмнэлгийн тусламж ирэхэд тухайн иргэн амь насаа алдсан байжээ. Талийгаач нь 1987 оны 34 насны эрэгтэй байсан бөгөөд юуны учир өөрийгөө галдан шатаасан нь одоогоор тодорхойгүй байна. Хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна