Дэлхийн хүн амыг одоогийн хурдаар вакцинжуулбал 7 жилийн дараа хэвийн амьдралдаа эргэж орно

Админ
2021/02/09

Цар тахал эхэлснээс хойш дэлхий нийт хэзээ хэвийн амьдралдаа эргэж орох вэ гэсэн асуултыг тавьсаар байна. Америкийн Харшил, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Хүрээлэнгийн захирал, доктор Энтони Фаучигийн хэлж буйгаар нийт хүн амын 70-85 хувь нь вакцинд хамруулж байж хүмүүс хэвийн амьдралдаа эргэж орох боломжтой гэжээ. Тэгвэл дэлхийн хүн амын 75 орчим хувийг вакцинжуулахад хэдэн жил шаардагдах вэ? Bloomberg вакцинжуулалтыг хянах мэдээллийн сан болон тооцоолуур бүтээжээ. Одоогийн байдлаар нийт улс орнуудын гуравны нэг нь албан ёсоор вакцинжуулалтаа эхлүүлж, дэлхий нийтийн хэмжээнд 131 сая хүн вакцин хамрагдаад байгаа ба энэ нь цар тахал эхэлснээс хойш бүртгэгдсэн нийт халдварын тооноос даваад байна. Вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж буй Израиль улс хүн амынхаа 75 хувийг вакцинд хамруулахад хоёр сар шаардлагатай бол АНУ 2022 онд энэ зорилтдоо хүрэхээр байгаа аж. Гэвч буурай хөгжилтэй орнууд энэ зорилтод хүрэхэд хол байна. Bloomberg-ийн хийсэн тооцооллоор дэлхийн хүн амыг одоогийн хурдаар вакцинжуулбал 7 жилийн дараа л 75 хувийг нь вакцинд хамруулж дуусна гэсэн тооцоо гарчээ. Энэ тооцооллыг дэлхийн 67 орноос авсан мэдээлэлд үндэслэсэн бөгөөд хүүхдүүдийн тоог оруулсан гэжээ. Мөн Bloomberg тооцоолуур тогтмол шинэчилж, хөгжүүлж байгаагаа мэдээлсэн байна. Эх сурвалж: Bloomberg


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна