Б.Баатархүү: Талийгаачийн биеэс 1987 онд төрсөн Э гэж хүний бичиг баримт гарч ирсэн

Админ
2021/02/09

Сүхбаатарын талбай дээр нэгэн иргэн өөрийгөө шатаасан харамсалтай үйл явдал өнөөдөр болсон. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Талийгаачийн биеэс 1987 онд төрсөн Э гэж хүний бичиг баримт гарч ирсэн. Энэ бичиг баримт тухайн иргэний бичиг баримт мөн эсэхийг тодруулж шалгана. Тухайн үед Сүхбаатарын талбайд ажиллаж байсан цагдаагийн алба хаагчид түргэн шуурхай гүйж очсон. Харамсалтай нь гал маш хурдан дэгдсэн. Мөн цагдаагийн алба хаагч түлэгдсэн. Цагдаагийн байгууллага учир шалтгааныг тодруулахаар шуурхай ажиллаж байна. Биеэс нь гарсан бичиг баримтаар нь шүүж, хэн болохыг нь эцэслэн тогтооно. Ямар шалтгаанаар ийм зүйл болов гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болно. Хэдхэн цагийн өмнө ийм зүйл боллоо. Аль болох цагдаагийн байгууллага шуурхай ажиллах болно, камерийн бичлэгүүдийг баримтжуулаад авсан байгаа" гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна