Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2021 оны хоёрдугаар сарын 01-ны өдөр өөртөө зориулж 300 сая төгрөгийн үнэ бүхий гүйлтийн цана, суугаа гуяны хоёр толгойт булчин хөгжүүлэгч зэрэг фитнесийн тоног төхөөрөмж худалдан авах тендер зарлажээ. Ингэхдээ тендерт оролцогч нь Монгол банкны нэрээр зарласан уг тендерт материалаа гуравдугаар сарын 04-ний өдрийн дотор ирүүлэхийг шаарджээ.

Хаана байна өнөө эдийн засгийн хямрал, банкны хүнд хэцүү үе. Дарга, захирлын албан тушаалтай эс бөгөөс том улстөрчид мөнгөндөө хахаж ядан байхад иргэд хоногийн хоолоо олох гэж шар махтайгаа хатаж, өөр нэг нь төв талбайд амиа хорлож байхав. Банк бол иргэдийн халаасыг хоосолдог хамгийн том татаас нь. Том барьцаа шаардахаас гадна хүү өндөртэй ч гэсэн иргэд аргагүйн эрхэнд өр зээл тавина амьдардаг. Гэтэл ард иргэдээс шулсан мөнгөөрөө алжаалаа тайлах гэж тендер зарладаг нь хаанахын ёс вэ, Б.Лхагвасүрэн захирал аа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна