“AstraZeneca”-н вакцин коронавирусын бусад төрөлтэй харьцуулахад ӨАБНУ-д илэрсэн коронавирусын хувилбарт арай бага үр дүн үзүүлдэг гэсэн мэдээлэл гарсантай холбоотойгоор тус вакцинаас татгалзахгүй байхыг ДЭМБ уриалж байна.
Энэ тухай ДЭМБ-ын шинжлэх ухааны ажилтан Сумья Сваминатан мэдэгдсэн байна.
“Тус вакцин нь ӨАБНУ-д илэрсэн коронавирусын хувилбарт огт үйлчилдэггүй гэсэн дүгнэлтэд бид хүрч болохгүй. Жижиг судалгаа хийхэд бага үр дүн үзүүлснийг судалгааны дүн харуулсан хэдий ч бидэнд илүү их мэдээлэл шаардлагатай байгаа юм. Энэхүү вакцин нь коронавирусын халдварт өвчний хүндрэл илрэх болон эмнэлэгт хүргэгдэх тохиолдлуудыг бууруулдаг. Цар тахалтай тэмцэх хүрээнд бидний биелүүлэх гол зорилго бол нас баралт, халдварын тохиолдлын тоог буруулахад оршиж байгаа билээ” хэмээн Сваминатан ярьжээ.
Ийм үзэл бодолтой байгаагаа мөн Тахлын бэлэн байдлын шинэчлэлийн эвслийн гүйцэтгэх захирал Ричард Хатчетт илэрхийлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна