Талбайд шатаж нас барсан залуу хүүгийнхээ төрсөн өдөрт бэлдэхээр гарсан байжээ
Өчигдөр Сүхбаатарын талбайд өөрийгөө шатаан нас барсан 34 настай, эрэгтэй Э яагаад өөрийнхөө амь насыг хөнөөх болов гэдэг нь олон нийтээд анхаарал татаж буй. Тэгвэл талийгаач өчигдөр 11 цагийн үед “Хүүгийнхээ төрсөн өдөрт бэлдье” гэж хэлээд гарсныг ар гэрийнхэн нь мэдүүлжээ. Тухайн үед талийгаач Э нь дүүдээ мөнгө өгч захаас шинэ хулдаас авахыг даалгасан байж. Учир нь түүний хүүгийн төрсөн өдөр болох гэж байсан бөгөөд гэртээ хэд хоног байлгахаар бэлдэж буй нь тэр аж.
Хүүхдийнхээ төрсөн өдөрт бэлдэж байсан Э гэрээсээ гараад 12 цаг 30 минутын үед найз руугаа залган, "Таксины жолоочийн утсаар ярьж байна. Талбай орж, зулын гол болно" гэж хэлжээ. Хариуд нь найз нь "Тоглохоо боль, хаана байгаа юм бэ" гэхэд утсаа тасалсан байна.
Цаг гаруйн дараа найз нь таксины жолоочийн утас руу залгаж асуухад "17-р сургуулийн буудал орчимд буугаад үлдсэн" гэж хэлжээ. Цагдаагийн алба хаагчид тухайн таксины жолоочийг өчигдөр үдээс хойш олж тогтоон, мэдүүлэг авсан байна.
Эх сурвалж: factnews.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна