"Хөдөлгөөний хязгааралт нь олон сөрөг талтай учир зайлшгүй нөхцөлд хийх нь зүйтэй"

Админ
2021/02/10

Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас Франц Улс дахь Ковид-19-ийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Франц Улсад 2021 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн байдлаар 4317 хүнээс халдвар илэрч (нийт 3341365), 458 нас баралт (нийт 79423) нэмэгдсэн бол эрчимт эмчилгээнд буй иргэдийн тоо 91-ээр /нийт 3363/ өсжээ. Франц Улсын хэмжээнд Ковид-19 вирусийн эсрэг вакциныг 1.8 сая хүнд хийсэн байна. Францын ЭМ-ийн сайд О.Веран хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөхдөө "Франц Улс дахин хөдөлгөөний бүрэн хязгаарлалт хийх эсэхийг одоогоор бүрэн тодорхойлох боломжгүй нөхцөл байдалд байна. Хөдөлгөөний бүрэн хязгаарлалтыг хийх нь нэг талаар хялбар боловч нөгөө талдаа олон сөрөг талтай учир зайлшгүй нөхцөлд хийх нь зүйтэй юм. Францын иргэдэд бид аль болох түргэн хугацаанд эрх чөлөөтэй байдлыг олгохоор ажиллаж байна. Бид 2 дугаар сарын сүүлийн хугацаанд 4 сая иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн байгаа бөгөөд 3 дугаар сараас илүү олон цэгүүд нэмэгдэх болно" хэмээжээ. Эх сурвалж: Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна