Шинээр 53 хүнээс халдвар илэрлээ

Админ
2021/02/11

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 53 тохиолдол шинээр бүртгэгдэж, Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусний нийт тохиолдол 2174 боллоо. Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ-ийн болон орон нутагт байгаа лабораториудад нийт 1 сая 220 мянган хүнд шинжилгээ хийжээ. Одоогоор халдвар авсан иргэдийн 70 хувь нь эдгэрээд байгаа бол эмчлэгдэж байгаа иргэдээс хоёр хүний бие хүнд, маш хүнд нэг хүн байна.
Сар шинэ болох гэж байгаатай холбоотойгоор халдвар нэмэгдэж байгаа учраас олон хүнтэй газар, орчны агаар муутай газар 15 минутаас дээш байж болохгүй гэж ХӨСҮТ-өөс зөвлөлөө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна