Ерөнхий сайдын зарлигаар Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Хотын даргын нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэнг ажлаас нь чөлөөлөхөөр болж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Р.Чингисийг томилохоор болжээ. Хотын дарга Д.Сумъяабазарын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор 2020 онд томилогдож ажиллаж байгаа Ж.Сандагсүрэн нь Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабыг ахалдаг зохицуулалттай.
Гэтэл сүүлийн өдрүүдэд Нийслэлийн онцгой комиссын хийж, хэрэгжүүлж байгаа ажил нь туршлага дутсан, хариуцлагагүй, уялдаа холбоогүй ажиллаж байгаа нь НОК-ын Шуурхай штабыг ахалж байгаа Ж.Сандагсүрэнтэй шууд холбоотой гэж үзсэн байна.
Тэгвэл Засгийн газар, Хотын даргын түвшинд Ж.Сандагсүрэнг нэгдүгээр орлогчоос чөлөөлж, Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор томилж, уг албанд байсан Н.Баярчимэгийг төлөөлөгч болгожээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна