"Маргааш үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй 14 байгууллагын хүмүүсийг ажилд явахад нь PCR шинжилгээ хийлгэсэн байхыг шаардахгүй"

Админ
2021/02/14

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар Нийслэлийн шуурхай штабаас мэдээлэл өгсөн билээ. Энэ үеэр маргааш ажлын өдөр эхэлж буйтай холбоотойгоор үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн 14 төрлийн байгууллагын ажилчид ажилдаа явахдаа PCR шаардах эсэхэд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэв.  Тэрбээр “Маргаашаас үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн газруудын ажилчдыг ажилдаа явахад PCR шинжилгээ хийлгэсэн байхыг шаардахгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн” хэмээв. Учир нь “Нэг хаалга-нэг шинжилгээ” аяны хүрээнд шинжилгээ авах ажил 103%-тай буюу төлөвлөгөөг давуулан биелүүлж, бүх айл өрх шинжилгээнд хамрагдсан. Ногоон бүс буюу халдварын эрсдэлгүй бүсэд амьдарч байгаа хүмүүст халдварын эрсдэл байхгүй гэж үзжээ. БИЧЛЭГ: 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна