1996 онд Асгатын мөнгөний ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд бүртгүүлснээр 6.4 сая тн хүдэр, 72.6 мянган тн зэс, 2.2 мянган тн мөнгөний нөөцтэй гэж тогтоожээ. Нэмэлт хайгуул хийснээр нөөцийн зэрэг нэмэгдэх боломжтой гэж үздэг байна.
Тус ордод АНУ-аас 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх санал хүртэл ирж байлаа.
Тэгвэл тус ордыг “Түмний байр”-ын С.Мөнхбат худалдаж авахаар тохироо хийж байгаа гэх шум олон нийтийг гайхшруулж, хэвлэл, цахим орчинд шуугиан дэгдээгээд амжив.
Улсын мэдлийн, стратегийн ордыг худалдаж авахаар зэхэж буй С.Мөнхбат 20 гаруй настайгаасаа эхлэн уул, уурхайн салбарт хүч үзэж өдгөө “томчуудын” тоонд орхуйц хөрөнгөтэй, нөлөө бүхий нэгэн болсон аж. Уул, уурхайн магнат С.Мөнхбатыг “Түмний байр” төсөл хэрэгжүүлж орон сууцанд хамрагдах боломжгүй айл, өрхүүдэд байр бэлэглэснээр нь олон нийт андахгүй.
Түүнийг уул, уурхайн салбарынхан нь “доллар Мөнхөө” хэмээн хочилдог. Тансаг зэрэглэлийн автомашин, үнэтэй хөөрөг зэрэг эр хүний чимэг болсон эдлэл, хэрэглэлийг төрөл, төрлөөр нь сольж аархаж явдаг түүнд стратегийн ордыг өөрийн болгох нь цаг хугацааны л асуудал бололтой.
Сэтгэгдэл бичигдээгүй байна