Кино театрууд видео тоглоомчдод танхимаа түрээслүүлэх болжээ

Админ
2021/02/17

Хөл хорионы үед хаа газрын кино театрууд үүдээ бариад удаж байна. Тэгвэл АНУ болон Өмнөд Солонгосын кино театрууд видео тоглоом сонирхогчдод дэлгэц, танхимаа цагаар түрээслүүлэх болжээ. Ингэхдээ нэг танхимд дээд тал нь 4 тоглогч орж болох бөгөөд 2 цагийн хугацаанд 90 ам.долларын түрээс төлнө. Харин оройн 18 цагаас хойш нэг танхим 135 ам.долларын үнэтэй болно. Театрын зүгээс дэлгэц, танхимыг л хангах бөгөөд тоглогчид өөрсдийн тоглоом, холбогчийг ашиглах шаардлагатай. BBC агентлагт ярилцлага өгсөн Жеонг Ли гэх залуу "Энд тоглох дуу дүрслэлийн хувьд үнэхээр гайхалтай. Буун дуу нь жинхэнэ мэт учраас бид өөрсдөө цочмоор" гэжээ. эх сурвалж: ub.life


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна