Хоногийн хугацаанд 33 тохиолдол шинээр нэмэгджээ

Админ
2021/02/17

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа. А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 37530 хүнд шинжилгээ хийхэд 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 33 тохиолдлыг өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд болон "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илрүүлсэн. 24 нь хавьтлын шинжилгээгээр илэрсэн. Харин 9 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн. Энэ сарын 11-нээс хойш "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 200 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулж өнөөдрийн байдлаар нийт 26 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна. Халдварын нэг тохиолдол илрэхэд хамгийн багадаа 4, 5 хүн цаашдаа хэдэн зуу хүртэлх хавьтлыг шинжилж халдварыг илрүүлдэг" гэлээ. Монголд нийт батлагдсан тохиолдол 2416 болсон бөгөөд үүнээс 643 хүн эмчлүүлж байна. Хоёр хүний биеийн байдал маш хүнд, хүнд гурав, хүндэвтэр 77, хөнгөн 561 хүн байна. Дотоодод голомтлон бүртгэгдсэн тохиолдол 2021 оны хоёрдугаар сарын 16-ны байдлаар 1904 болов. Үүнийг задалбал:
Байршил 
Батлагдсан тохиолдол
Улаанбаатар 1578
Сэлэнгэ 217
Дархан-Уул 45
Дорноговь 32
Орхон 25
Говьсүмбэр 4
Архангай 3


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна