Ц.Ганзориг: Вакцинд эхний ээлчид эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгойгийн алба хаагчид хамрагдана

Админ
2021/02/19

Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас хамтарсан өнөөдрийн /2021.02.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Гадаад харилцааны яамна Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг нар хийлээ.

Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Засгийн газар өчигдөр хуралдсан. 10 их наядын цогц төлөвлөгөөг баталсан. Энэ сарын 22-ний өглөө вакцины эхний нислэгийн татан авалт хийгдэнэ. Нэг хүнд хоёр тунгаар тарина гэж тооцоолж байна. Эхний ээлчид эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгойгийн алба хаагчид хамрагдана. Дараа нь дархлаа сул өндөр настай иргэдийг хамруулна" гэж ярилаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна