Бүх нийтийн цахим гүйлтийг зохион байгуулна

Админ
2021/02/19

Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хорооноос “Бүх нийтийн цахим гүйлт” зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ нь "COVID-19"-ийн цар тахлын үед олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих, иргэдийн гүйлтийн болон технологийн боловсролд зориулах аж. Цахим гүйлт нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн шинэ тутам хөгжиж буй гүйлтийн нэгэн арга хэлбэр. Гол онцлог нь нас хүйс, мэргэжил, орон зайнаас үл хамааран олны бөөгнөрөл үүсгэхгүйгээр хүссэн хүн бүр уралдаж, өрсөлдөж болдог утгаар онцлогтой. Манай улсад өнгөрсөн онд болсон "Хамтдаа Бостон-2020" цахим марафоныг эс тооцвол өмнө нь ийм төрлийн олон нийтийг хамарсан тэмцээн уралдааныг зохион байгуулж байгаагүй. Харин олон улсад 2020 онд 180 орныг хамарсан “Vitality running World cup” нэртэй эрүүл мэндийн гүйлтийн Дэлхийн цомын тэмцээн болж байжээ. Цахим гүйлтийн гол зохицуулалт технологит суурилна.  Олон улсад зөвшөөрсөн гүйлтийн аль нэг аппликэйшн ашиглан, нэгдсэн зохион байгуулалтад орох юм.  Тиймээс энэ төрлийн гүйлт нь иргэдийн техник технологийн боловсролд давхар ач холбогдолтой аж. Эх орондоо анх удаа зохион байгуулахаар төлөвлөж буй цахим гүйлтийг зохион байгуулах ажлын хэсэг цахимаар хуралдаж, санал солилцлоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна