Бүх шатны сургалтыг 03-р сарын 10-наас эхлэн нээх боллоо

Админ
2021/02/21

УОК-ийн өнөөдрийн хуралдаанаар хичээл, сургууль цэцэрлэгийг хэрхэн үйл ажиллагааг нь эхлүүлэх талаар хэлэлцжээ. Комиссын хуралдаанаас бүх шатны сургалт, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 10-наас эхлэн үе шаттайгаар нээх болсон байна. Ингэхдээ их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгүүдийг хэрхэн, ямар хуваарьтай нээх талаар дахин хэлэлцэж, иргэдэд танилцуулах юм байна. Нийслэл хотод цар тахлын 150 гаруй голомт байгаа учраас ойрын үед нээх боломжгүй байгаа талаар УОК-ийн дарга С.Амарсайхан хэллээ. "Нэг өрх-нэг шинжилгээ"-нээс гарсан халдварууд, түүний ажиглалтын хугацааг харзнах шаарлагатай гэж үзсэн байна. Тиймээс эрсдлийг тооцоолон, бэлтгэл хангах, маш сайн зохион байгуулалт хийсний дараа сургууль, цэцэрлэгийг нээхээр боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна