Харүмафүжи энэ хавар магистр болно

Админ
Өчигдөр 05 цаг 05 минут

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи энэ хавар Японы Жосай олон улсын их сургуулийн аспирантурыг төгсөх гэнэ. Ёкозүна цолтой байсан бөх их сургуулийн аспирантурт сурч байсан түүх байхгүй. Мэргэжил нь олон улсын удирдлага гэх бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сараас суралцаж эхэлжээ. Японы Хочи Спортс сонины газрын сэтгүүлчид Харүмафүжи “Би хичээл хийх дуртай хүүхэд байсан. Монголд хуулийн сургуульд суралцаж байсан. Барилдаж байхад цаг завгүй хэцүү байсан тул зодог тайлсан хойноо хичээл номд анхаарал хандуулья гэж бодсон юм. Япон хэлээр 70 мянган үгтэй магистрын ажлаа боловсролын сэдвээр хийгээд байна” гэж ярьсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна