Алдармаагийн алдаатай сонголт

Админ
Өчигдөр 05 цаг 29 минут

Хамтрагчаа халуун усаар түлснээс болж төрийн хамгаалалтанд багагүй хугацааг өнгөрүүлсэн жүжигчин Ц.Алдармаа салбартаа халуухан, чадварлаг, авьяаслаг сайхан ч бүсгүй. Гэвч тэрээр хувцас сонголтондоо тун хойрог ханддаг нэгэн. Саяхан телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо нөмгөн дээл өмсөж, олноос чамгүй хатуу шүүмжлэл хүртэв. Урлаг соёлын салбарт ажилладаг үлгэр дуурайлал үзүүлдэг хүн эфирээр ийм хувцастай гарах нь олны танил хүний хувьд онцгүй алдаа. Ял эдэлж, торны цаана хоригдсон хүмүүст нөмгөн дээл өмсүүлдэг гэдэг. Үүгээр ч зогсохгүй бүсгүй хүн нөмгөн дээл өмсөх нь ад зэтгэрийн гүйдэлтэй учирсан ч гэж үздэг. Тийм ч учраас эрт дээр үеэс хувцас өмсөх ёс заншлыг умартсан Ц.Алдармаа түмэн олон буруушаасаар.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна