Улсын Их Хурал дахь Монгол-Чехнийн парламент хоорондын цахим уулзалт боллоо.
Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар Бүгд найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ийржий Бродский, Бүгд найрамдах Чех улсын парламентын төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн дарга Даниел Павлас болон холбогдох гишүүд болон албаны бусад хүмүүс цахим уулзалт хийлээ.
Уулзалтаар Монгол, Чехийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, коронавирусын халдвар тархсан энэ үед худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах, нийгмийн хамгаалал, боловсролын салбарын шинэчлэл болон соёлын салбарын харилцааг нэмэгдүүлэх тал дээр талууд нэгдэж хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн консулын хөтөлбөр болон тахь нутагшуулах төсөл зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Хурлын үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан
Монгол улс цар тахлын амаргүй он цагуудыг давж туулан вакцинжуулах ажилдаа ороод байна. Монгол-Чех парламентын бүлгийн гишүүний хувьд Монголын жижиг дунд бизнесс эрхлэгчдийг дэмжих тал дээр онцгой анхаарч Чех улсын жижиг дунд бизнесс эрхлэгчидтэй цахимаар холбогдож санал бодлоо солилцох хүсэлт тавьсан юм.
Цахим уулзалтын төгсгөлд Чех улсын парламентын бүлгийн дарга Даниел Павлас хэлэхдээ
Монгол-Чех улсын хоорондох харилцаа энэ хүнд хэцүү үед гүнзгийрч, бид нэг нэгэндээ тус дэм болж чадвал энэ цар тахлыг амархан давж гарч чадна. Иргэдээс сонгогдсон эрхэм гишүүд та бүхэн Монгол Улсын хэмжээнд цар тахлыг давж гарахад хэрхэн нөлөөлж, туслалцаа дэмжлэг үзүүлсэн талаар бид томоохон мэдээ мэдээллийн хэрэгслүүдээс авч байгаа. Та бүхэндээ амжилт хүсэе гэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна