Өнгөрсөн 24 цагийн дотор 32 хүнд коронавируст халдвар илэрчээ

Админ
2021/02/25

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр  32 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД, Хан-Уул дүүргийн лабораториудад нийтдээ  26 058 хүнд шинжилгээ хийсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 9 хүний шинжилгээнд коронавирус илэрснээр нийт 131 тохиолдол илрүүлжээ. Үүнээс  59 нь анхны шинжилгээгээр илэрсэн байна.Tэдгээр тохиолдлын ойрын хавьтал 72 хүн бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 755 болж байна. Үүнээс 2070 хүн эдгэрээд байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 67 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай  670 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр 69, хөнгөн 593 хүн эмчлүүлж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна