Өмнөговь аймгийн Номгон суманд энэ сарын 23-нд хоёр удаа газар хөдлөлийн чичирхийлэл мэдрэгдлээ.
Тодруулбал, өчигдөр 07.47 цагт Өмнөговь аймгийн Номгон сумын төвөөс зүүн урд зүгт 86 км зайд Богт багийн “Хөх толгой” гэдэг газар 4,4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Мөн өдрийн 09.41 цагт Номгон сумын төвөөс зүүн урд зүгт 81 км-т орших “Улаан бут” гэх газар 4,1 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Түүнчлэн, энэ оны нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын 05.32 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урагш 26км-ын зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Тэгвэл энэ бүс нутагт энэ сарын 23-ны 12 цагийн байдлаар 33 191 удаа газар хөдлөлт бүртгэгдээд байгаагийн 174 нь 3,5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна