Хал цэрэг бусдыгаа дарамталж буй үйлдлээ лайваар харууллаа

Админ
2021/02/27

  • Цэрэг амиа хорлох явдал он гарсаар хоёр ч удаа гарсан. Энэ нь цэргийн ангид байдаг дарамт, дэглэмтэй холбоотой гэж таамаглах хүн олон бий. Гэтэл саяхан сошиал орчинд хэсэг бүлэг цэрэг хоёр цэргийг дарамталж байгаагаа лайваар үзүүлжээ. Тухайн бичлэгт цэргийг явган суулгаж, "лалар минь дуул, ална" одоо дуул хөөе гээд гарыг нь өргүүлэв. Харин нөгөө цэргийн гарыг нь өчиж өрөх зэргээр дарамталж байв. Дарамтлуулж буй цэрэг нулимс унагааж байсан ч нэг ч үг дуугарахгүй, бусдынхаа хэлснийг биелүүлж байлаа. Бусдыгаа дарамталж буй цэргүүд "яадаг юм одоо халагдлаа" гэх зэргээр хоорондоо ярьж байв.
Цэргийн ангид утас барих хориотой. Дээр нь эр цэргийн алба хааж байгаа нэрийдлээр хэн нэгний дарамт шахалтад байнга өртөх нь цэргийн албаны бичигдээгүй дүрэм гэлтэй. Алба хааж байх хугацаандаа эрэмдэг болох, тархиндаа гэмтэл авсны улмаас эрүүлээр бодож сэтгэх чадваргүй болсон жишээ олон байдаг. Тэгвэл энэ мэт дарамт энгийн нэг өдрийн үйл явдал болохыг тус лайваар харууллаа.
Сануулахад, 2021 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас зүүн хойш 60 км-т Хилийн цэргийн 0129 дүгээр ангид цэргийн алба хаагч амиа хорлож нас барсан билээ. Тухайн иргэн Говь-Алтай аймгийн Шарга сумын 1-р багт суух, тус цэргийн ангид 21 настай ахлах байлдагч Х.С заставын малын хашааны шургаа модноос мяндсан уяагаар боомилж нас барсан байдаг. “Намайг эндээс аваач. Маш их дарамттай байна” хэмээн аав ээждээ, ахдаа мессеж илгээж байсан залуухан хүүгийн амиа хорлох шалтгааны учир олдоогүй, шүүх шинжилгээний дүгнэлт ч гараагүй байхад дахин нэг залуу харамсалтайгаар амиа алдсан. Тодруулбал, хоёрдугаар сарын 18-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд байрладаг Хилийн цэргийн 0214-р ангийн хөгжмийн дарга, удирдаач ажилтай Б гэгч нь ажлын байрандаа цэнхэр өнгийн хадгаар боомилон амиа алдсан харамсалтай мэдээлэл цацагдсан. Талийгаачийн цогцсыг 0214 дүгээр ангийн буудлагын талбайгаас олсон бөгөөд гэр бүлийн тааламжгүй харилцаа гэсэн дүгнэлт гаргасан гэх. Он гарснаас хойш Хил хамгаалах албатай холбоотой гурван ч ноцтой асуудал бүртгэгдсэн аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна