ХОТЫН ОРЛОГЧ З.ТӨМӨРТӨӨМӨӨ ЦЭНГЭЭНИЙ ГАЗАР ТАНХАЙРЧЭЭ

Админ
2021/02/28

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгэн зочид буудлын цэнгээний газар Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч З.Төмөртөөмөө болон нэр бүхий албаны хүмүүс архидан согтуурчээ. Үүний улмаас тэд хоорондоо зодолдож шөнө 12 цагийн үед Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст тайлбар мэдүүлэг өгсөн байна. Учир шалтгааныг Хотын орлогч, холбогдох нэр бүхий албан тушаалтад архидаж байхдаа хоорондоо маргалдаж, тухайн газар эмх замбараагүй байдал үүсгэсэн учраас тус газрын ажилчид арга буюу цагдаа дуудсан байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг. Саяхан цахимд хууль хяналтын байгууллагынхан архидан согтуурч ёс зүйн алдаа гаргаж байгаа талаар бичлэг цацагдсан. Энэ бичлэг төрийн албан тушаалтнуудад ч сануулга болсон гэж олон нийт үзэж байгаа. Гэвч яг үнэндээ дарга нэртэй салбадайнуудад, дарга дагадаг алиалагч нар хэзээ ч үүнийг ойлгохгүй байгаагийн тод жишээ энэ юм. Хүн л юм чинь архи ууж болно гэж өмөөрч болох хэдий ч хоорондоо зодолдож, танхайрч байгаа нь хүмүүжлийн асар том зөрчил юм. Монголчууд бид биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж эрт дээр үеэс ярьж ирсэн ард түмэн. Харин 21-р дуунд биеэ битгий хэл ууснаа шинжгээч чадахгүй олон дарга байгаагийн нэг нь өнөөдөр бид нарын дурьдсан З.Төмөртөөмөө. 2020 оны орон нутгийн сонгуулиас өмнө УИХ-ын дарга Г.Занданшатарын туслах, ФМ-ын хөтлөгч гээд ёстой залуусын хэлдгээр насаараа цүнх барьж далбиганасан залуус 160 мянган хүн амтай дүүргийг төлөөлж, 1.5 сая хүн амтай хотын утааг шийднэ гээд ярьж яваа нь өөрөө Монгол төрийн эмгэнэл юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна