Н.Учрал гишүүн эдгэрч яам, эсвэл хотыг удирдах уу?

Админ
2021/02/28

Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учрал Архангай аймагт намын аппаратны залуустайгаа халуун рашаанд орсны улмаас биеийн байдал хүнд болж сэхээнд орж гадаад оронруу яаралтай хагалгаа хийлгэхээр тусгай үүргийн нислэгээр ниссэн юм. Харин сүүлийн үед түүний биеийн байдал дээрдсэн гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм. Ямартай ч Монголын залуучуудад үлгэр дуурайлал болж, инноваци, амжилт, УИХ-ын гишүүн гэж хэн байхыг үзүүлсэн тэрээр ирэх улиралаас биеийн байдал гайгүй болохоор ажлаа үргэлжлүүлэн хийж магадгүй байна. Түүнийг эзгүйд МАН-ын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан Засгийн газар огцорч “Шинэ үе”-ийн Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газар гарч ирсэн. Хүн бүр бялуу хүртэж, хаа хамаагүй нөхөд хүртэл зөвлөхөөр ирсэн энэ цаг үед зарим иргэд Н.Учрал гишүүн байсан бол ядаж Боловсролын сайд болохгүй юу? Болиё гэхэд Хотын дарга шдээ гэх яриа ярьжээ.
Гэхдээ МАН-ын гишүүд дэмжигчдийн дунд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ-ийн зүгээс УИХ-ын гишүүн Н.Учралын биеийн байдал дээрдэж ажлаа хийхээр болох юм бол одоогийн хотын дарга Д.Сумъяабазарыг унагааж найз Н.Учралыг хотын дарга болгохоор зүтгүүлнэ шуум яваад эхэлжээ.
Арга ч үгүй биз Ерөнхий сайд нь Нийслэлийн Онцгой комисс дээрээ очих үед Хотын дарга хүлээж аваагүй. Мөн Улсын Онцгой Комиссоос шийдвэр гаргахад Нийслэлийн Онцгой комисс зөрж шийдвэр гаргадаг гэх мэт Л.Оюун-Эрдэнэ Д.Сумъяабазар хоёрын хооронд нилээдгүй маргаан байгаа бололтой. Харин тэр маргааныг эцэслэх нь УИХ-ын гишүүн Н.Учрал ч байж магадгүй юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна