МУГТ Б.Сэр-Од тав дахь удаагаа олимпын наадамд оролцох эрхээ авлаа

Админ
2021/03/01

Монгол Улсын гавьяат тамирчин, марафонч Бат-Очирын Сэр-Од Токиогийн марафонд 2:09:26 амжилттай гүйжээ. Улмаар тав дахь удаагаа олимпын наадамд оролцох эрхээ авлаа гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ. Японы "Lake Biwa Mainichi" 76 дахь удаагийн марафонд 400 гүйгч уралдаж манай тамирчин 33 дугаар байрт орсон байна. Дэлхийн хамгийн алдартай марафонуудын нэг "Lake Biwa Mainichi" нь Японы улсын хамгийн эртний марафон бөгөөд дээд амжилтыг нь 2011 онд 2:06:13 хугацаанд барианд орсон Кенийн Вилсон Кипсан эзэмшдэг байна. Эх сурвалж: МҮОХ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна