Хөлд нь хутга суурилуулсан азарган тахиа эзнээ хөнөөжээ

Админ
2021/03/01

Энэтхэг улсын өмнөд хэсэгт болсон хууль бус "тахиан зодоон"-ы үеэр хөлд нь хутга суурилуулсан азарган тахиа эзнээ хөнөөжээ. Шувуу зугтахыг оролдох үедээ эзнийхээ гуяын дотор талд 7 см урттай хутга зоосон бөгөөд хохирогч этгээд эмнэлэгт хүргүүлж амжилгүй цус алдан нас барсан байна. Теленгана хотын Лотунур тосгонд болсон уг хууль бус арга хэмжээнд оролцсон 15 этгээдийг цагдаа нар эрэн сурвалжилж байна. Тэднийг хүн амины хэрэгт оролцсон, азарган тахиан зодоон зохион байгуулсан, хууль бусаар мөрий тавьсан хэрэгт буруутгаж байгаа аж. Зугтахын тулд тулалдахад сургагдсан азарган тахиаг фермд аваачихаас өмнө цагдаагийн газарт түр саатуулсан бөгөөд нотлох баримт болгон шүүхэд өгөх юм. Энэ нь шувуу эзнээ хөнөөсөн анхны тохиолдол биш бөгөөд өнгөрсөн жил Андра Прадеш гэх эр хутгатай тахиаг зодооны тэмцээнд хүргэж явах үедээ амиа алджээ. Энэтхэгт 1960 оноос хойш азарган тахиан зодооныг хориглосон ч Хинду шашинтнууд тэмцээн зохиосон хэвээр байна. Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна