Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн есдүгээр гудамжинд бага насны гурван хүүхэд хоёрдугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болжээ.
Энэ талаар ар гэрийнхэн нь дуудлага өгч мэдэгдсэн байна. ОБЕГ-ын алба хаагчид тухайн өдрийн 21:30 цагт дуудлагыг хүлээн авсан бөгөөд
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид болон ар гэрийнхэн нь Д (4 настай эрэгтэй), Д (4 настай, эрэгтэй), Т (4 настай, эрэгтэй) нарыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, мөн өдрийн 23:05 цагт тус багийн иргэн Д-ийнд унтаж байхад нь олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна