Монгол Улсад коронавирусийн улмаас 3000 хүн нас барах эрсдэл бий юу?

Админ
2021/03/01

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын төлөвлөгөөг танилцуулах үеэрээ "Хэрэв хөл хориог тогтоохгүй бол 3-р сард коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо 6000-д хүрч эмчлүүлэх хүний тоо эрс нэмэгдэн, 6-р сард нийт нас баралтын тоо 3000-д хүрнэ” гэсэн. Хэрэв нас баралт 3000-д хүрвэл нэг сая хүнд ногдох нас баралтын тоо 910 болно /одоогоор 0.6 байна/ гэсэн үг. Одоогоор дэлхий дахинд нэг сая хүнд ногдох нас баралтын тоогоор Гибралтар /2702/, Сан Марино /2149/, Бельги /1889/ улсууд тэргүүлж байна. Энэ тоо хойд хөрш ОХУ-д 576, урд хөрш БНХАУ-д 3 гэсэн үзүүлэлттэй. Азид энэ үзүүлэлтээр хамгийн муу нөхцөлд байгаа нь Армени /1069/ улс бөгөөд араас нь Гүрж /868/, Иран /705/ улсууд удаалж буй. 2.9 сая хүн амтай Армени улсад 170 мянган хүн халдвар аваад байгаа юм. Харин хамгийн бага буюу сайн үзүүлэлттэй нь халдварыг эрт намжааж чадсан Тайвань /0.4/, Вьетнам /0.4/ улсууд бөгөөд нэг хүнд ногдох нас баралтын тоо Азид дунджаар 184 байна. АрмениАрмени Одоогоор манай улсад өдөрт илрэх халдварын тоо 20-50-н хооронд хэлбэлзэж байгаа ба нийт 2755 хүн халдвар аваад байна. Дээр жишээ авсан Ази дахь хамгийн муу нөхцөлтэй байгаа Армени улсад 3171 нас баралт бүртгэгдсэн бөгөөд өдөрт 100-200 гаруй шинэ тохиолдол илэрч байна.
Одоогоос зургаадугаар сар хүртэл нийт нас баралтын тоо 3000-д хүрэхийн тулд өдөрт дунджаар 26 нас баралт бүртгэгдэж халдвар авсан хүний тоо дор хаяж 170 мянгад хүрнэ. Одоогоос зургаадугаар сар хүртэл нийт нас баралтын тоо 3000-д хүрэхийн тулд өдөрт 25-35 нас баралт бүртгэгдэж халдвар авсан хүний тоо дор хаяж 170 мянгад хүрнэ. Учир нь 2.9 сая хүн амтай Армени улсад 170 мянган хүн халдвар авсан /Ази дахь хамгийн муу жишээн дээр тооцож үзэхэд/. Гуравдугаар сард нийт тохиолдлын тоо 6000 байна гэж тооцвол дахин гурван сарын дотор дор хаяж 154 мянган хүн халдвар авах нь. Энэ нь өдөрт дунджаар 1700 хүнээс халдвар илэрнэ гэсэн үг. Одоогоор өдөрт 1700 орчим болон түүнээс дээш тохиолдол илэрч буй 10 орон байгаа ба тэд бүгд манай улсаас даруй 3-420 дахин их хүн амтай. Хамгийн дөхөж очих хүн амтай нь Израил /9.1 сая/ бөгөөд тус улс хүн амынхаа 70 хувийг вакцинд хамруулчихсан, халдварын тохиолдол буурч буй. Босни-ХерцеговинБосни-Херцеговин Монголтой ойролцоо хүн амтай орнуудаас COVID-19-н нөхцөл хамгийн муу байгаа орон нь Босни-Херцеговин. Балканы уулсын баруун хэсэг, Өмнөд Европт байрлах тус улс 3 сая 268 мянган хүн амтай ба одоогийн байдлаар 129 мянган хүн халдвар аваад байна. Халдварын тохиолдол өдөрт хэдэн зуугаар нэмэгдэж байгаа бөгөөд 4745 хүн нас баржээ. Нэг сая хүнд ногдох нас баралтын тоо /1541/ хамгийн их орнуудын дунд бичигдэж буй Босни-Херцеговинд анхны халдвар 2020 оны гуравдугаар сарын 10-нд илэрсэн ба зургаадугаар сар гэхэд халдвар авагсдын тоо одоо Монгол улсад байгаа шиг 2700-д хүрсэн юм. Мөн манайхаас хоёр дахин бага буюу 650 мянган удаагийн шинжилгээг хийжээ.. Манай улс /1.7 сая удаагийн шинжилгээг хийсэн/ Босни-Херцеговин өнгөрсөн оны долоодугаар сарын дунд үе хүртэл манайх шиг нөхцөлд байсан. Гэвч аравдугаар сарын дундаас халдварын тоо огцом нэмэгдэж сарын төгсгөлд оргилдоо хүрээд одоо тогтмол буурч байна. Гурван сарын дараа өдөрт илрэх халдварын тохиолдол оргилдоо хүрэн нийт халдвар авагсдын тоо 50 мянга, нас барагсдын тоо 1200 болсон байна. Харин арванхоёрдугаар сарын эхэнд нас баралтын тоо 3000-д хүрчээ. Үүнээс жишээ аван, муугаар бодохоод Монгол дахь нийт нас баралтын тоо хамгийн эртдээ наймдугаар сард 3000-д хүрэх боломжтой юм. ХАРИУ НЬ СӨРӨГ ГАРСАН ХҮМҮҮСИЙН 30 ХУВЬ НЬ ХАЛДВАРТАЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ Зургаадугаар гэхэд нас баралт 3000 болох уу, хүн амаа вакцинжуулж дуусахад хэдэн хүн халдвар авсан байх вэ зэрэг асуултад хариу авахаар УОК-ын Шуурхай штабын дэргэдэх эрдэмтдийн багийн гишүүн МУИС-ын судлаач, доктор Т.Бэгзсүрэнтэй ярилцсан юм. Тэрээр "Хөл хорио тогтоохгүй бол 3000 хүн нас барах эрсдэлтэйг графикаар гаргасан. Хөл хорио тогтоосон болохоор тийм зүйл болохгүй Өнгөрсөн арав орчим хоногт тогтоосон хөл хорионы нөлөөгөөр эмнэлгийн ачаалал дараагийн 14 хоногтоо буурах боловч эргээд өснө. Учир нь хөл хорио нууц үедээ байгаа халдварыг бүрэн зогсоож чадахгүй. Нууц үедээ байгаа халдвар PCR шинжилгээгээр илэрдэггүй.
Хэрэв долоодугаар сарын 1-ний дотор хүн амаа вакцинжуулж амжих юм бол нийт халдвар авагсдын тоог 11 мянга орчимд барьж наймдугаар сарын 01 гэхэд халдварын тархалт хумигдчихсан байх болно Үүнийг "Хуурамч сөрөг" үзэгдэл гэдэг ба тухайн нууц үедээ байгаа халдвартай хүн хамраа цэвэрлэчихсэн, халуун зүйл уучихсан байсан зэргээс хамааран илрэхгүй байж болно. Сөрөг гарсан 100 хүний хариунаас 30 нь хуурамч сөрөг байх магадлалтай. Гэхдээ хөл хорио болон нэг өрх шинжилгээ нь дүрэлзэх гэж буй тархалтыг цурманд оруулж өгсөн. Энэ үед вакцинжуулалт маш чухал нөлөөтэй. Вакциныг түргэн хугацаанд хийх шаардлагатай. Хүн амаа хурдан вакцинжуулах тусам халдварын тархалт буурна. Хэрэв долоодугаар сарын 1-ний дотор хүн амаа вакцинжуулж амжих юм бол нийт халдвар авагсдын тоог 11 мянга орчимд барьж наймдугаар сарын 01 гэхэд халдварын тархалт хумигдчихсан байх болно" гэсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна