ЭХ ОРОНЧДЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТ-АМГАЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

Админ
2021/03/02

Монгол Ардын Намын үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой "Эх орончдын өдөр"-ийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын дарга, Улсын  Их Хурлын гишүүн Энхтайваны Бат-Амгалан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр Монгол Ардын Намын гишүүд, Эрхэм журмын нөхөд өө!   Монгол Улсын түүхэнд нэгэн зууны түүхийг бүтээж буй улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Эх орончдын өдрийн баярын мэндийг Монголын нийт ард түмэндээ өргөн дэвшүлье! Монгол Ардын Намын түүх бол Монгол Улсын ХХ-р зууны хөгжил дэвшил, соёлт замын зураг. Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг бататган бэхжүүлэхийн төлөө шаргуу тэмцэл, улсын их бүтээн байгуулалт, ард иргэдээ соёл, боловсрол, ахуйн шинэ төвшинд гаргасан нөх их ажил хөдөлмөр зүтгэл, Монгол улсаа дэлхий ертөнцөд тунхаглан таниулсан амжилтын түүх юм. Монгол Ардын нам одоогоос 100 жилийн өмнө Ази тивд анхны улс төрийн хүчин болж байгуулагдсан энэ өдөр бол зөвхөн Монгол Ардын Намын төдийгүй, Эх оронч Монголчууд та бид бүгдийн баярын өдөр. Монгол Улс үүрд цэцэглэн хөгжиж, Монгол хүн бүр эрүүл энх аз жаргалтай байх болтугай Ардын нам, Ардын засаг мандтугай! Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн Энхтайваны Бат-Амгалан гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна