Т.Дэлгэрмөрөн Т.Анандынхаа бодит төрхийг илчилнэ гэв

Админ
2021/03/02

Сошиал орчинг жинхэнэ шуугиулж, гэр бүлийн маргаанаа шоу болгодог Т.Дэлгэрмөрөн, Т.Ананда нарын ээлжит хэрүүл түмэн олонд хүрэв. Нууцхан байх амьдрал нь хэдийнээс ил болж, тэдний амьдралын нарийн ширийн бүрийг үг бүрчлэн мэддэг болсон нийтэд ч сонихон байхаа больжээ. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг үгийн утгыг эсрэгээр нь биелүүлж яваа Т.Дэлгэрмөрөн гэргий болсон Т.Анандынхаа үнэн төрхийг ард түмэн мэдэг гэсэндээ лайв хийсэн гэв. Тэд ханилан суусаар хоёр хүүхэдтэй болсон. Зөөсий охиноо хойд ээжтэй болгож, эмтэрсэн амьдралаа бүтэн болгох гэж хичээсэн Дээгийгийн хүсэл нэг л биеллээ олж өгөхгүй хэвээр. Дээгий лайв хийсний дараа цахим хуудастаа “Та бүхэн сая харсан байх аа ямаршуу авир ааштай хүн болохыг нь. Тэр дандаа хүний санаанд багтамгүй араншин гаргана.Согтох тоолондоо агсам тавьж Дээгийг цохиж нүдэнэ. Мэдээж би хамгаална. Харин түүний хөл гар хөхөрч хавдана.Түүнийхээ зургийг дарж баримтжуулан эргээд намайг өмөөрсөн бүхэнд тэр зургаа явуулж амыг нь таглана. Ийм болохоор л би далд хүчирхийлэл хэмээн ярьж сануулж байсан юм. Эр хүн үгээ хэлэхээр гоншигонуур, үйлдлийг нь элчилхээр хүчирхийлэгч үнэн амьдрахаар юу болж хувирч байгааг миний амьдрал энэ хүртэл харуулаад төгсгөл боллоо. Хамаа алга дахиад хууль шүүхийн хаалга татая би шударга л байна. Харин та нар ямар аймшигтай хүнээс бусдыг зовоосон үнэгүй бэлэг авч байгааг нэг дотроо бодно биз ээ. Өгсөн авсандаа өлзий болох болох болтугай бурхан минь гхгхгх. Дэндүү ихээр харамсаж л байна гэхдээ одоо яахав дээ хэзээ мөдгүй ийм зүйл болох л байсан юм. Миний үр хүүхдүүд аавын хайраар хэзээ ч дутахгүй би шударга л амьдарсаар ирсэн эр хүн. Түүнтэй харилцан ажиллаж байгаа хүмүүс одоо нэгийг бод.Тэр та нарын бизнесээр гэр бүлээ сольчихлоо. Түүний очсон газар хийсэн LIVE бүхний ард миний үр хүүхдүүд танихгүй хүмүүсийн гар дээр эхийн хайраар дутаж өсөж бас эрсдэлд амьдарч явааг санатугай. Ийм новшийн далд хүчирхийлэл байсан болохоор эр хүний тэвчээр алдарч ил хүчирхийлэл гээчийг үзүүлж хуулийн хариуцлага хүлээсэн юм. Новшийн бузар эм Дээгийг нь юу ч гэж хэлсэн хамаагүй ээ би хаана ч шалгуулж нүүр бардам хуулийн өмнө эрхээ эдэлнэ ээ. Үнэхээр залхалаа би улам сак амьдрах болно үр хүүхдүүдтэйгээ. Зөөсийд бүү санаа зов. Тэр жинхэнэ ариун хүчирхэг аавын хайранд эрх танхи өсөж байгааг та нар мэднэ, мэдэхгүй байсан ч мэддэг нь мэднэ ээ. Ядаж л Зөөсийгийн ээжээс үлдсэн 13н ах дүүс, аав ээжийн минь ах дүүс биднийгээ гэнэ шүү дээ. Хууль хүний эрхийг дээдэлдэг гэсэн би ямар эрхтэйгээ одоо л харья жинхэнэ сонирхол татаж байна. Хэн намайг хууль шүүхэд дуудана би бэлэн шүү харин ч нэг гхгхгх. Архины эсрэг тэмцэх шалтгаан энэ л байлаа. Дээгий нь заавал төгсгөлийг нь харах болно оо. Намайг сайн муул бүр үзэн яд. Гэлээ ч Дээгийг нь мэддэг хүн олоон олон. Би ичихгүй ээ харин ичмээр амьдарч явсандаа ичдэг байсан болохоор үнэн байхыг хүссэн юм гүйцээ. Цаг хугацаа жинхэнэ харуулна харж байгаарай ах дүүсээ.” хэмээн бичжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна