Төрсөн дүүгээ хөнөөсөн 18 настай Г-г бүх насаар нь хорих уу

Өчигдөр 12 цаг 07 минут

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард 18 настай Г төрсөн дүүгээ онц ноцтойгоор хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт болсон хэргийн дагуу мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж, тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс , Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс , Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хэргийн газарт үзлэг хийж, талийгаачийг 2004 онд төрсөн 16 настай эмэгтэй гадны нөлөөтэй нас барсныг тогтоосон байдаг.

Улмаар уг хэрэгт талийгаачийн төрсөн ах болох 2002 онд төрсөн, 18 настай Г-г сэжиглэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Сэжиглэгдэн шалгагдаж буй Г нь дүүгээ гэр бүлийн маргааны улмаас боомилж хөнөөгөөд цогцсыг гэртээ 20 хоног хадгалж байгаад хаясан гэж мэдүүлжээ. Сэжигтэн Г 2017 онд 14 насандаа хоёр жилийн ял авч байсан ч насанд хүрээгүй шалтгааны улмаас хэргийг хойшлуулсан аж. Тэгвэл тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч прокурорт шилжжээ. Прокуророос эл хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1.2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, харгис хэрцгийгээр хүний амь бүрэлгэсэн" хэмэн дүгнэж, Г-д 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэх яллах прокурорын дүгнэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ

 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна